Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газар автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан ноцтой осол гарсан байна. “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан 19 настай С, 25 настай О нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг Аймгийн онцгой байдлын аврах салбарын алба хаагчид гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.