ХУД-ийн Прокурорын газраас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин хянаж, яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл тус хэргийн материал дутуу байсан учир прокурорт буцаагдсан байна.
Шүүхээс Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ