Ливан Улсын Бейрут хотноо жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэхүү тэмцээний өсвөр үеийн ангилалд манай тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн бол залуучуудын ангилалд гурван хүрэл медаль хүртлээ.
Дурдвал, эрэгтэйчүүдийн -90 кг-д Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн 0208-р тусгай салбарын тамирчин Ц.Ган-Эрдэнэ, -100 кг-д Боржин төв дэвжээний тамирчин Баярцэнгэлийн Хүдэрчулуун нар хүрэл медаль хүртсэн байна.