Оросын ШУА-ийн вирус судлаач Чумаков коронавирусын шинэ Омикрон омгийг COVID-19-ийн эсрэг амьд вакцин гэж нэрлэв.
Өмнөд Африкаас ирсэн оросуудаас Омикрон хувилбараар халдварласан хоёр тохиолдол илрээд байна. Гэхдээ коронавирусын Омикрон хэмээн нэрлэгдээд байгаа энэ омог нь эмгэг төрүүлэгч чанар багатай тул амьд вакцин болох боломжтой гэж зарим эрдэмтэд үзэж байна. Тухайлбал, тэдний нэг вирус судлаач, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Энгельхардтын нэрэмжит молекул биологийн хүрээлэнгийн эсийн үржлийн лабораторийн эрхлэгч Пётр Чумаков энэ тухай мэдэгджээ.
“Одоо COVID хувьслын хоёр дахь үе шатаа хурдан туулж өнгөрүүлнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна. Энэ нь эмгэг төрүүлэгч багатай, гэхдээ нэгэн зэрэг илүү халдварлах чадвартай болсон нь бас сайн хэрэг" гэж вирус судлаач хэлэв.
Чумаков шинэ омгийн халдвар авсан хүмүүс өвчин үүсгэгч бусад хувилбаруудад тэсвэртэй болно гэж тайлбарлав. Мөн тэрбээр шинэ хувилбар гарч ирсний дараа дахин тусгаарлалт хийх шаардлаггүй болно гэжээ.
Роспотребнадзор 12-р сарын 6-ны даваа гарагт Орос улсад Омикрон омгийн анхны тохиолдлыг батласан юм. Энэ нь Өмнөд Африкаас онгоцоор ирсэн хоёр орос хүнээс илэрсэн байна. Түүнчлэн ПГУ-ын шинжилгээ нь эерэг гарсан өөр 10 жуулчинд коронавирусээр халдварласан болох нь тогтоогджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Омикрон нь бусад омгуудыг "жагсалаас гаргах" чадвартай байхыг үгүйсгээгүй бөгөөд ойрын ирээдүйд Европ дахь шинээр халдвар авагчдын тал хувь нь энэ өвөрмөц хувилбараар халдварлах болно гэж тооцжээ.
Одоогоор вирусын шинэ Омикрон хувилбараар халдвар авсан тохиолдол дэлхийн 38 улсад бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Лента.ру