Н.Учрал:МАН 100 жилийнхээ босго дээр залуу, цахим нам болж төлөвшиж буйгаа харууллаа

2021-12-7
2339

МАН-ын 30 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Их хурлын тэргүүлэгч Н.Учрал үг хэллээ. Тэрбээр "МАН 100 жилийнхээ босго дээр ирсэн ч гэсэн оюун санаагаараа цэл залуу нам болж төлөвшиж чадаж байгааг хэлэхийг хүсэж байна. МАН 100 жилийн их хурлаар их хурлынхаа төлөөлөгчдийг нүүрээр нь таньж нэвтрүүлэх систем ашиглан, И-нам гэсэн аппликэйшнээр их хурлын төлөөлөгчдийг бүртгэдэг, мэдээллүүдээ гар утсаараа хүлээж аваад мэдээлэлдээ оролцдог, хариуцлагаа оноожуулж чаддаг, иргэддээ мэдээ мэдээллийг аппликэйшнээрээ дамжуулж түгээдэг залуу, цахим нам болж төлөвшиж буйгаа зуун жилийн босго дээр харууллаа.

Цаашдаа ч энэхүү оюун санааны өөрчлөлтүүдийг бид хийх ёстой. Үүнд УИХ, Засгийн газар ч тодорхой дэвшил үзүүлж, дэвшилтэт бодлогоо хэрэгжүүлж ажиллах ёстой. Барууны кинон дээр гардаг хийсвэр орчин бидний дэргэд ирсэн байна. Бидний хэрэглэдэг фэйсбүүкээр дамжуулаад хийсвэр орон зайд газар худалдаж авдаг нийгэмд бид амьдарч байна. Бидний хүүхдүүд өөр ертөнцөд амьдарч байна. Тэр шинэ үеийг ойлгодог орчин цагийн боловсрол эзэмшсэн, уламжлал шинэчлэлийн хослосон шийдвэрийг гаргадаг шинжлэх ухаанч орчин цагийн удирдагч бидэнд хэрэгтэй. Энэхүү шалгуурт орчин цагийн боловсролыг эзэмшиж чадсан Л.Оюун-Эрдэнэ дарга тэнцэж, энэхүү шинэчлэлийг хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байгаа.

Саяхан болсон Олон улсын парламентийн холбооны хурал дээр Вэб хуудас ажиллуулж иргэдийнхээ саналыг хуульдаа тусгаж байгаа. Иргэдтэйгээ хамтарч хууль санаачилж хууль боловсруулдаг болсон шүү гээд ам бардам хэлж зогсохдоо би их бахархаж байлаа. Төв Азийн цээжинд орших Монгол улс, Монголын парламент орчин цагийн хэлбэрээр ажиллаж эхэлж байгаа юм байна аа. Та бүхэнд баяр хүргэе гэж Олон улсын парламентын холбоо бидний дүгнэсэн. Энэ бол дэвшил юм аа. Энэ үеэр олон улсын социнтернийн хуралд бас суусан. Энэ социнтерний хурал дээр төрийн эрх барьж байгаа нам хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэг хамгийн зөв шийдвэр шүү. Төрийн эрх барьж байгаа нам хүний эрхийг хүндэтгэх, хүний жам ёсны эрхийг хүндэтгэх санаачилгыг авч явдаг юм аа гэдгийг социнтерн нь ч гэсэн хэлж байсан. Тийм учраас бид цаашдаа намаа шинэчлэх, орчин цагийн дэвшилтэт шинэ бодлогуудаар бэхжүүлэх үйлсийг манлайлан хийж хэрэгжүүлэх ёстой уламжлал дээрээ суурилсан орчин цагтайгаа дүйцүүлсэн ирээдүйг харсан шинжлэх ухаанч, зөв шийдвэрүүдийг гаргахын тулд Монгол Ардын нам ирэх зуун жилд энэ их зуун жилийн эхлэлийг хамтдаа зөв тавих ийм түүхэн хурлаа гэж өнөөдрийн хурлыг дүгнэхэд таатай байна аа. " гэв.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.