МАН-ын 30 дугаар Их хурал үргэлжилж байна. Хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 99.72 хувийн саналаар МАН-ын даргаар батламжилсан.
Түүнийг МАН-ын дарга болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж хэмээн шударга ёс тогтоно. Амжилт хүсье" гэжээ.