Сөүлд “омикрон” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ

2021-12-7
385

БНСУ-ын нийслэл Сөүл хотын их сургуулиудад суралцдаг гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогдсоноор тус хотод шинэ хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ.

Сөүл хотын засаг захиргаанаас мэдээлснээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургууль, Кюнхи их сургуулийн оюутнуудаас шинэ хувилбар илэрсэн байна.

Тэдгээр оюутнууд Инчеоны сүмд очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус сүмийн номлогч болон эхнэр нь “омикрон” хувилбараар халдварласан болох нь тогтоогдож, БНСУ-д илэрсэн анхны тохиолдлууд болж бүртгэгдсэн юм. Оюутнуудын “COVID-19”-ийн шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарч, улмаар нарийвчлан шинжлэхэд ийм хариу гарчээ.

БНСУ-д даваа гаргийн оройн байдлаар “омикрон” хувилбарын халдварын тохиолдлын тоо 12-оор нэмэгдэж, 36-д хүрчээ. Шинэ хувилбар оюутнуудаас илэрсэн нь Сөүлийн их сургуулийн дүүргүүд, цаашлаад бусад газруудад халдвар тархсан байх вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Одоогоор дээр дурдсан их сургуулиудад халдвар илэрсэн оюутнуудтай ойр байсан хүмүүсийг тогтоож, тусгаарлах арга хэмжээнүүдийг танилцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Ханкүк гадаад судлалын их сургууль 12 дугаар сарын 14 хүртэл бүх ангийг цахимаар хичээллүүлж, халдвар илэрсэн оюутны үйлчлүүлсэн номын сан тэргүүтэй сургуулийн байгууламжуудын үйл ажиллагааг 12 дугаар сарын 11 хүртэл хязгаарлажээ.

Мөн Сөүлийн Үндэсний их сургууль “омикрон” хувилбар илэрсэн оюутантай ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, түүний дотуур байранд амьдардаг бүх оюутнаас шинжилгээнд хамрагдахыг хүсэхээр төлөвлөж байна. Кюнхи их сургуулийн удирдлагуудын хувьд халдвар илэрсэн оюутантай нэг давхарт амьдардаг бүх оюутныг "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулах төлөвтэй байна. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.