АТГ: Нээлттэй мэдээллийн системийн 2.0 хувилбарыг олон нийтэд танилцуулж байна

2021-12-7
317

Авлигатай тэмцэх газар “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn цахим хуудасны 2.0 хувилбарыг ажиллуулахаар олон нийтэд танилцуулж эхэллээ.

Цахим хуудасны нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” сэдэвт үзэсгэлэнгээр хийв. Нээлтэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, “Нээлттэй нийгэм форум”-ын захирал П.Эрдэнэжаргал, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга  Т.Энхжаргал нар оролцож, авлигыг бууруулахад иргэдийн оролцоо, нээлттэй өгөгдлийн ач холбогдол, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар үг хэлж, мэдээлэл танилцуулав.



Иргэдийн мэдэх эрхийг хангах, улмаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянах, тэдний оролцоог бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудаас бэлтгэн гаргасан мэдээллийг нэгтгэж, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр түгээх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын нэгэн чухал хөшүүрэг болдог.

www.opendatalab.mn системд төрийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, албан тушаалтнуудын ХОМ-ийн сан, уул уурхайн лиценз эзэмшигчдийн мэдээлэл, сонгуулийн нэр дэвшигч болон үр дүнгийн талаарх мэдээллүүдийг багтаажээ.

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал “BlueMon” барилгын нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.