Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгийн дархлаажуулалт хэрхэн өрнөж байгаа вэ

2021-12-7
654

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн нийт хүн амыг дархлаажуулахад дэмжлэг үзүүлэхийг хөгжингүй улс орнуудын удирдлагуудад уриалсаар буй. Дархлаа сэргээх нэмэлт III тунг улс орнууд ямар бодлогоор санал болгож байна вэ? 

Израиль

Израиль улс файзер вакцины нэмэлт III тунг долоодугаар сард зорилтот бүлэгтээ санал болгож эхлэснээр нэмэт тунг санал болгосон анхны улсуудын нэг болсон юм. Наймдугаар сард Израиль улс дельта хувилбарын давалгаанд өртөх үед 12 наснаас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулах заалттай болжээ. Ингээд аравдугаар сар гэхэд Израилийн хүн амын бараг тал хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан байна.

Их Британи

Их Британийн Засгийн газар нэмэлт тунг эрүүл мэндийн салбарын ажилтнууд 50-аас дээш насны иргэдэд буюу эрсдэлтэй бүлэгтээ санал болгож буй. Одоогийн байдлаар зорилтот бүлэг буюу 30 сая иргэнээс есөн сая иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагджээ.

Европын Холбооны гишүүн орнууд

Унгар улс наймдугаар сард нэмэлт III тунг санал болгосон Европын анхны улс болжээ. Харин Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон арванхоёрдугаар сарын дундаас нэмэлт тунд хамрагдсан өндөр настай иргэдэд дархлаажуулалтын гэрчилгээ олгож, олон нийтийн газарт нэвтрэх эрхийг баталгаажуулна гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн есдүгээр сараас 65-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулж байсан бол дараа сараас 50 наснаас дээш иргэд нэмэлт тунд хамрагдаж эхлэх аж.

Арабын Нэгдсэн Эмират улс

АНЭУ нэмэлт тунг санал болгож эхэлсэн анхдагч улсын нэг. АНЭУ-ын Засгийн газар тавдугаар сард Синофарм вакцины нэмэлт тунг эрсдэлт бүлгийн буюу архаг хууч өвчтэй, өндөр настай иргэддээ санал болгож эхэлжээ. Тус улсын хүн амын 90 орчим хувь нь бүрэн тундаа хамрагдсанаар дархлаажуулалтын хувь хамгийн өндөр улсын нэг болсон юм. АНЭУ-ын иргэдийн дийлэнх хувь нь Хятад улсын Синофарм вакцин хийлгэсэн байна.

БНХАУ

Хятад улс 2022 онд Бээжингийн олимпоос өмнө иргэдээ нэмэлт тунд идэвхтэй хамруулах бодлого баримталж буй. Мөн эрх баригчдын мэдээлж байгаагаар зарим ажлын байранд шинэ ажилтан авахдаа нэмэлт тунд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юм.

Япон

Япон улс арванхоёрдугаар сараас эхлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг нэмэлт тунд хамруулж эхэлнэ. Мөн ирэх оны нэгдүгээр сараас өндөр настай иргэдийг гуравдугаар тунд хамруулна хэмээн Японы NHK телевиз мэдээлсэн. Тус улсын хүн амын 75 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.