Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жил эцсийн тооллого орон даяар энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Малын шүлхий өвчин болон ковидын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Мал тооллогын комисс энэ сарын 3-ны өдөр хуралдлаа. Энэ үеэр шүлхий өвчин гарсан Өндөрхангай, Зүүнхангай сумд болон хил залгаа сумдын тооллогын комисстой цахим хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өгсөн юм.
Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жил эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг аймгийн Мал тооллогын комиссоос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан уриаллаа.