Америкчууд яагаад сансарт 480 сая ширхэг зүү хөөргөсөн бэ?

2021-12-7
1419

1960-аад онд АНУ хүн төрөлхтний түүхэнд үлдсэн хамгийн хачирхалтай туршилтуудын нэгийг хийсэн нь дэлхийн тойрог замд олон сая зэс зүүг гаргасан явдал байв. Тухайн цаг үед энэхүү  ойлгомжгүй үйлдэл нь дэлхий даяар асар их эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүсийн эгдүүцлийг ихээр хүргэж байжээ.

Сансрын эрин үеийн эхлэл болсон 1960-аад онд АНУ Уэстфорт нэртэй төсөл хэрэгжүүлж, зэс зүүгээр дүүргэсэн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулахаар хөөргөж байв.

Хэдийгээр зүү хэмээн нэрлэсэн боловч тэдгээр нь хүний үсний хэмжээнд хүртэл нарийн зүсч бэлтгэсэн зэс утаснууд байсаэ бөгөөд тус төсөлд тусгайлан зориулж бүтээсэн хиймэл дагуул нь зэс утасны ширхэг бүрийг дэлхийн тойрог замд тараан цацах үүрэгтэй байсан аж. Америкчуудын эхний хоёр оролдлого бүтэлгүйтсэн боловч гурав дахь оролдлогоороо сансарт 480 сая ширхэг зэс утасыг тарааж чадсан гэдэг.

 

 

АНУ-ын Батлан хамгаалах яамны зааварчилгаагаар нууцлалын зэрэглэлд оруулж гүйцэтгэсэн Уэстфорд төслийг дэлхий нийт мэдэх ёсгүй байсан ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил болж, 350 сая зүүг сансарт гаргасан хэмээн мэдээлж эхэлсэн байдаг. Америкчуудын энэ сэжигтэй, учир битүүлэг туршилт ЗХУ-д таалагдаагүй нь мэдээж. Хүйтэн дайны таагүй уур амьсгал дунд ийм туршилт хийснийг ЗХУ эрс буруушааж, тойрог зам дахь хиймэл дагуулууд болон дэлхий дээрх хүн, амьтанд заналхийлж байна хэмээн шүүмжилсэн юм.

Оросын ТАСС мэдээллийн агентлаг энэ тухай мэдээлэх үед дэлхий нийтээрээ АНУ атомын бөмбөгөөс хүчтэй сансрын зэвсэг бүтээх туршилт хийж байна хэмээн таамаглал дэвшүүлж байв. Үнэхээр ч 1960-аад онд сансрын тухай мэдлэг мэдээлэл хомс байсан үед асар их хэмжээний зэс утас тойрог замд оруулах нь тэнэглэл мэт байсан нь ойлгомжтой биз ээ.

Дэлхий даяар олон улс орны эгдүүцлийг хүргэсэн энэ туршилтынхаа тухай албан ёсоор тайлбар тавилгүй хэсэг байсны эцэст АНУ-ын төлөөлөгч Адлай Стивенсон НҮБ-ийн чуулган дээр мэдэгдэл хийсэн юм.

 

 Тэрээр сансарт зүү хэмээн нэрлэсэн зэс утаснуудыг гаргасан явдал нь холын зайд цэргийн харилцаа холбоог сайжруулах зорилготой байсан хэмээн тайлбарласан бөгөөд хэрэв дэлхийн тойрог замд ямар нэгэн дохио ойлгогч байхгүй бол ионосферт очсон дохио замхран үгүй болох явдал их байсан хэмээсэн байдаг. Ийнхүү зэс зүү дэлхийн тойрог замд оруулснаар хиймэл ионосфер үүсгэж% дохиог илүү найдвартай дамжуулах боломжийг олгох зорилготой хэмээжээ.

 

 Олон улсын харилцаа хурцдаж, дэлхийн гуравдугаар дайн эхлэх аюултай байсан тухайн цаг үед цэрэг зэвсгийн харилцаа холбоонд нөлөө үзүүлэх ийм туршилт хийсэн нь тухайн үеийн социалист орнуудын эсэргүүцлийг ихэд дагуулжээ. Гэсэн ч нэгэнт дэлхийн тойрог замд гаргаж тараасан өчүүхэн жижиг хэмжээтэй олон сая зэс зүүнд хариу арга хэмжээ авахад нэгэнт оройтсон байсан гэдэг.

 

 

Дэлхийн ионосферийг тэнцвэржүүлж, зэс зүүгээр дамжуулан дэлхийгээс илгээсэн дохио сарних явдлыг багасгах төлөвлөгөө нь бүтэлгүйтэжУэстфорд төсөл хаагдсан бөгөөд тэдгээр зүүний зарим хэсэг нь дэлхийн агаар мандал руу унасаар байгаа юм. Гэсэн хэдий ч газрын гадаргад хүрэхээсээ өмнө шатаж устдаг тул хүн, амьтанд аюул учралгүй өнгөрдөг байна.

Харин бусад зэс зүүнүүд дэлхийн тойрог замд байгаа асар их хог хаягдлын өчүүхэн нэг хэсэг нь болон үлдсэн билээ. Хэдий жижиг боловч асар хурдтай хөвж буй зэс зүү хиймэл дагуулыг оносон тохиолдолд ноцтой гэмтэл үүсгэх аюултай байдаг ажээ.

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.