МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжиллаа

2021-12-6
316

МАН-ын 30 дугаар их хурал өнөөдөр “Улаанбаатар палас”-ын танхимд боллоо. Хуралдааны үеэр тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгохыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, батламжлав.

Хурлын үеэр МАН-ын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд 1450 төлөөлөгчийн 99.7 хувь нь дэмжив.

Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, төлөөлөгч, гишүүдэд талархал илэрхийлээд, “МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээж чадсан шиг шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан чиглэл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж улс төрийн шийдвэр гаргасанд, намын дэвшилтэт шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж тогтоол баталсан эрхэм төлөөлөгчид та бүхэндээ талархаж байна. Уурхайн тосгонд өвөө, өрх толгойлсон эхдээ дэм болох гэж явсан хүү улс төрийн ууган хүчний дарга, Ерөнхий сайд болох боломж тохиолоо. Энэ бол ардаар овоглосон, залуусаа дэмжиж чаддаг Ардын намын үнэт зүйл. Зуун жил өнгөрсөн ч шинэчлэгдэж чаддаг гэдгийг харуулах нотолгоо. Улс төрийн эрх мэдэл, зоримог шийдвэр гаргаж ажиллах боломж надад ирлээ. Итгэлийг зүтгэлээр хариулж өөрт байгаа бүх боломжоо дайчлах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж их бүтээн байгуулалтыг эхлүүлье” хэмээсэн юм.

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.