Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө

2021-12-7
50191

Нурсултан Назарбаев Казахстаныг гучин жил удирдсан. Энэ хугацаанд түүний гэр бүл дэлхий даяар хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх  үл хөдлөх хөрөнгөтэй болж чаджээ. Экс ерөнхийлөгчийн хамаатан садан буюу тус улсын хамгийн баян хүмүүсийн зарим нь төрийн албан тушаал хашиж, томоохон компани, банкуудыг удирдаж, аж үйлдвэрийн асар том цогцолборуудыг  эзэмшдэг. Нурсултан Назарбаев албан ёсоор огцрох өргөдлөө өгсөн ч улс орны амьдралд хамгийн хүчтэй  нөлөөлсөн  хэвээр байна. Тэрээр эрх баригч Нур Отан намын дарга, тус улсын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн.  

Төв Азийн хамгийн баян эмэгтэйчүүд

"Манай үйлчлүүлэгчдийн надад таалагддаг зүйл бол тэд юу хүсч байгаагаа мэддэг явдал юм. Тэд хамгийн сайн зочид буудалд, хамгийн тансаг дарвуулт онгоцон дээр байрлаж, өөрт нь юу тохирох, юу нь тохирохгүйг мэддэг” гэж Британийн дизайнер Чару Ганди үйлчлүүлэгчдээ тодорхойлов. Харин тэр үйлчлүүлэгчид нь Казахстаны өндөр албан тушаалтнууд гэдгийг сануулсан байна.

Назарбаев охидын хамт

 Назарбаевын овгийнхон  гучин жил засгийн эрхэнд байх хугацаандаа дэлхий даяар үл хөдлөх элит хөрөнгөтэй болсон. Тэд Лондон хотын захын дүүрэг, Испанийн амралтын газрууд, Швейцарийн нууруудын ойролцоо, тэр байтугай Манхэттэний тэнгэр баганадсан барилгуудын дунд дэлхийн зургаан оронд хэдэн зуун сая долларын үнэтэй тансаг хаус, цайз, чалет, орон сууц, вилла эзэмшдэг.

Нурсултан Назарбаевын гэр бүл 2007 оноос хойш жил бүрийн зун Испанийн Коста Брава дахь тансаг эдлэнд ирдэг болжээ. Орон нутгийн экологичдын дургүйцлийг үл харгалзан гурван мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий харшийг барьж, хашаалав. Нэмж дурдахад, хэдэн жилийн турш эзэд нь үл хөдлөх хөрөнгийн хажууд байрлах нийтийн эзэмшлийн замын хэсэг рүү нэвтрэхийг санаатайгаар хаасан. Тэд эсэргүүцэгчдийг сүрдүүлж, эдлэн газрын дэргэд анхааруулах тэмдэг, чанга яригч суурилуулсан бөгөөд тэндээс буун дуу чимээ сонсогддог.

 

Испани дахь Коста Брава далайн эрэг 

Испани дахь Коста Брава далайн эргийн наран шардлага

 Үл хөдлөх хөрөнгийн нийт талбай нь 20 орчим га юм. Гурван барилга, хэд хэдэн усан сан, хорь орчим угаалгын өрөө, диско өрөө, рашаан сувилал, театр, тансаг автомашины гаражтай. Орон нутгийн оршин суугчид эдлэн газрын ойролцоох  далайд тансаг дарвуулт завинуудыг байнга хардаг.  Назарбаевын дунд охин Динара Кулибаева тэнд төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Заримдаа аав нь үдэшлэгт оролцохоор нисэн ирдэг. 

Назарбаев эхнэрийн хамт

 Кулибаева болон түүний нөхөр  нь Казахстаны хамгийн том "Халык" банкны хамтран эзэмшигчид юм. Испани дахь үл хөдлөх хөрөнгөөс гадна 2019 онд 63 сая доллараар худалдаж авсан Женев хотын ойролцоох Беллерив цайз бас бий. Чулуун фасад, хоёр дөрвөлжин цамхаг бүхий 17-р зууны үеийн харшийг улсын ач холбогдол бүхий соёлын дурсгалт газар гэж үздэг.

Кулибаева мөн тус хотод 75 сая долларын үнэтэй өөр нэг оршин суудаг харштай. Энэхүү виллагаас Женев нуурын үзэсгэлэнт газрууд алган дээр мэт харагддаг. Мөн 25 метрийн усан сантай. 2009 онд үүнийг худалдаж авснаа Динара албан ёсны хүлээн авалтад хэрэгтэй гэж тайлбарлав.

Ойролцоогоор 2.5 тэрбум долларын хөрөнгөтэй Динара Назарбаева Форбес сэтгүүлийн жагсаалтад Төв Азийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгээр багтжээ.

Назарбаевын гурван охины том нь Дарига бөгөөд хөрөнгө нь хагас тэрбум доллараас давж байна. 1980-аад онд тэрээр дипломатч Рахат Алиевтай гэрлэж, хосууд гурван хүүхэдтэй болжээ. Гэвч энэ хайрын түүх гунигтай төгссөн. 2007 онд Ерөнхийлөгчийн хүргэний эсрэг Нурбанкны ТУЗ-ийн орлогч дарга Жолдас Тимралиевыг хулгайлсан хэрэгт оролцсон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Алиев Австри руу зугтаж, улс төрийн орогнол авч байв. Хосуудын гэрлэлтийг цуцалж, Алиев өөрөө дүүжлэгдсэн байдалтай олдож байв.

Нурсултаны бага охин  Алия 18 настайдаа Киргизийн Ерөнхийлөгчийн хүүтэй гэрлэжээ. Шинээр гэрлэсэн хүмүүс хоёр орны харилцааг бэхжүүлнэ гэж үзэж байсан ч эсрэгээрээ болж, улс хоорондын харилцаа улам л төвөгтэй болсон.

 Назарбаевын  тухлах дуртай амралтын газар

Орон нутгийн сөрөг хүчний хэвлэлүүдийн мэдээлснээр Нурсултан Назарбаевын өөрийнх нь хөрөнгө 100 тэрбум доллараар үнэлэгддэг.

Төрийн тэргүүний төрөл төрөгсөд амралтын газарт онцгой дуртай. Эндхийн таван одтой “Ахлан” виллад Назарбаев ихэвчлэн амьдардаг. Ач хүүтэй нь охин нь гэрлэсэн бизнесмен Кайрат Боранбаевын эзэмшилд энэ таван одтой Ахлан вилла байдаг.  Казахстаны Ерөнхийлөгч энэ газарт байн байн ирж, ойр дотны хүмүүсээ урьдаг. Тухайлбал, 2005 онд Украйны удирдагч асан, Назарбаевын найз гэгддэг Леонид Кучма Ахлан хотод ирж хэсэгтээ амьдарсан гэдэг.

 Экс ерөнхийлөгчийн хамгийн нөлөө бүхий төрөл төрөгсдийн нэг болох Назарбаевын хүргэн Тимур Кулибаев ч Чехэд өмчтэй. Их Британийн “The Financial Times” сонинд бичснээр тэрбээр Хятад руу хий дамжуулах хоолой барих гэрээний ачаар хэдэн арван сая доллартай болжээ.  Гэвч тэр үүнийг үгүйсгэдэг.

Тимур Кулибаев нэг сая хагас доллараар 19-р зуунд уулын энгэр дээрх дархан цаазат газарт баригдсан 

Чехийн алдартай Карловы Вары дахь таван давхар "Мысливна" барилга

  худалдаж авсан. Өмнө нь Чехийн Дотоод хэргийн яамны ажилтнуудын  сувилал  энд байжээ.

 Карлова Вара дахь зочид буудлыг мөн Зелина Катранова худалдаж авсан бөгөөд охин нь Тимур, Динара Кулибаев нарын хүүтэй гэрлэсэн юм. Амралтын газрын яг төвд байрлах зургаан давхар барилга нь 24 өрөө, эрүүл мэндийн төв бүхий усан сантай.

 Үндэслэлгүй хөрөнгө, овгийнхны  дуулиан

Казахстаны тэргүүн Их Британийг тоомсорлохгүй орхиж чадсангүй.  13 жилийн өмнө тэрээр 50 сая фунтээр хаант улсын хамгийн үнэтэй байшингуудын нэг болох Лондонгийн хойд хэсэгт байрлах Топракийн харшийг худалдаж авчээ.

Түүний хүүхдүүд ч  бас Их Британид өмчтэй. Охин Дарьга болон түүний том хүү Нурали нарт Лондон хотын Бейкер гудамжны Артур Конан Дойлын бүтээлийн баатар мөрдөгч Шерлок Холмсын байр мөн тэдэнд харяалагддаг. Үүний зэрэгцээ тэд Бейкер Стритийн 215-аас 237-ны хооронд 140 сая фунт стерлингийн үнэ бүхий өөр хэд хэдэн барилга, газар эзэмшдэг.

Британийн эрх баригчид Назарбаевын зарим эд хөрөнгийг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэмээн сэжиглэн царцаасан.  Уг үл хөдлөх хөрөнгө нь Панам, Британийн Ангилья, Антилийн арлууд гэсэн гурван оффшор компанид бүртгэлтэй байжээ. Улмаар Казахстаны удирдагчийн охин, ач хүү хоёр шүүхэд ялж, 100 сая доллараар эд хөрөнгөө эргүүлэн авсан  байдаг.

Нэмж дурдахад, Назарбаевын гэр бүл Каннын хамгийн нэр хүндтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. 30 сая еврогоор тэд гадаа усан сан, дөрвөн зочны өрөө, хувцас солих өрөө бүхий долоон унтлагын өрөө, гурван гал тогоо, хоёр амралтын өрөө, хоёр дарсны зоорь  бүхий дөрвөн давхар барилга, худалдаж авчээ. Residence La Tropicale нь 19-р зууны төгсгөлд Газар дундын тэнгис рүү харсан толгодын өмнөд налуу дээр баригдсан барилга юм.

Энэ үл хөдлөх хөрөнгө нь Назарбаевын ах Болат болон түүний хуучин эхнэр Майра Курмангалиева нар салалтын үеэр хуулийн маргаан үүсгэсэн юм. Нэмж дурдахад, Болатын ач хүү  Данияр Кесикбаев Флорида мужид тансаг зэрэглэлийн байр авсан нь шүүх хурлын үеэр тодорхой болсон юм. Гурван унтлагын өрөө, таван угаалгын өрөө, Атлантын далайг үзэсгэлэнтэй харагдуулах панорам тагт бүхий орон сууц түүнд 3,4 сая долларын үнээр өөрийн болгожээ.

Төрийн тэргүүний 29 настай ач хүү Айсултан Их Британиас улс төрийн орогнол хүссэний дараа Назарбаевхны эргэн тойронд дахин нэг дуулиан дэгдсэн юм.

Айсултан Сандхурст дахь Британийн хааны цэргийн академийг төгссөн. Кокайнд донтсоныхоо улмаас тэрээр үе үе Европын эмнэлгүүдэд  эмчлүүлдэг байсан юм. 2020 оны наймдугаар сард Айсултан Лондонд нас барсан  байдалтайгаар олдсон бөгөөд үхлийн шалтгаан нь кокаины хордлогын улмаас зүрх нь зогссон гэж гарчээ.

Назарбаев ач хүү Айсултаны хамт

 Назарбаев өөрөө үргэлж нам жим байхыг хичээдэг байсан. Тэрээр тариачны гэр бүлд төрж, техник мэргэжлийн сургуульд суралцаж, барилгачнаар  ажиллаж байжээ. Үүний дараа Нурсултаны намын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг Казах ССР-ын Сайд нарын Зөвлөлийн даргын суудалд авчирсан юм. 1991 онд Назарбаев Казахстаны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдслн юм. Тэр албан тушаалаасаа огцорсныхоо дараа үндэстний удирдагч, тус улсын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болсон. Ерөнхийдөө өмнөх төрийн тэргүүний хувьд бараг өөрчлөгдөөгүй,  тэр болон түүний гэр бүлийнхэн тус улсын хамгийн нөлөө бүхий хүмүүс хэвээр байна.

 

Эх сурвалж: Лента.ру-гаас товчлрн авав 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.