Д.Сумъяабазар: Дэлхий нийтээр соёлын өвд ач холбогдол өгч, улс орноо сурталчилж байна

2021-11-30
113

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум өнөөдөр боллоо. Форумын “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийн зохицуулагчаар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна. Энэ цаг үед Соёлын яамны гол түшиц газар бол нийслэл Улаанбаатар хот гэж боддог. Нийслэл хот бол хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувийг бүрдүүлдэг. Мөн нийслэлд 150 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, нийгэм, эдийн засгийн цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хот соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Соёлын яамтай  холбоотой ажиллах ёстой. Ингэж байж яамны бодлого хоттой нийлж 21 аймагт хүрч, цаашлаад улс даяар хүрэх болно.

Нийслэлд Соёл, урлагийн газар гэж байгаа. Мөн  монголчуудын өв соёлыг тээж, үндэсний үйлдвэрлэлийг бий болгодог гар урлал гэх мэт ажлын байр нэмэгдүүлсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бий. Тэдгээрийн борлуулалт болон түгээлтийг дэмжих, зах зээлд борлуулах платформуудыг анхаардаггүй сул тал байсан. Бид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, тэр дундаа соёлын өвийг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 670 мянган иргэн ажиллаж байна. Энэ бол ажлын байрыг хадгалж байгаа маш том тоо. Түүнчлэн Улаанбаатар хотод түүхэн дурсгалт 70 гаруй объект байна. Тэдгээрийг сэргээн засварлаж, түүгээр дамжуулж жуулчдыг нэмэгдүүлэх үе шаттай бодлого бүхий хөшүүрэг, алхмуудыг хийх ёстой” хэмээн онцлов.

Соёлын сайд Ч.Номин “Судалгаанаас үзвэл Монгол Улсын соёл урлагийн салбар ДНБ-ий 1.3 хувийг эзэлж байна. Энэ салбарт одоогийн байдлаар 11 мянган бүртгэлтэй аж ахуйн нэгж байгаа бол тэдгээрийн 5600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 33 мянган ажлын байр бий болгож буй юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэгч таван чиглэлд дүрслэх урлаг, дуу хөгжим, кино, дуу, дүрсний урлаг, хувцас загвар, дижитал контент болон тоглоомын зах зээлийг тодорхойлж байгаа” хэмээн ярилаа.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.