Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг Хотын даргад танилцууллаа

2021-11-11
74

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга  Тамура Ерико болон бусад албаныхантай уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохионо. Бид Япон Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлд УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, Түгжрэл бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус үндэсний хороо авто замын түгжрэлийг богино болон дунд хугацаанд үе шаттайгаар 30 орчим хувь бууруулахаар төлөвлөснийг онцолсон юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил маш хурдацтай өсөн нэмэгдэж буй Яармагийн авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Ажилчны гүүрийн төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх саналаа  илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр Яармагийн авто замын ачаалал 30-40 хувь хүртэл буурах боломжтой гэлээ. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй буюу цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай болон авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бусад төслүүдийн талаар санал солилцов.

ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Ерико өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн сургууль барих, агаарын бохирдол бууруулахад чиглэсэн болон бусад төслийг дурдаад, цаашид хэрэгжүүлэх зам тээврийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй зам тээврийн төслүүдийн талаар  ЖАЙКА-гийн Дэд бүтэц, хувийн хэвшил хариуцсан төлөөлөгч Койзума Тайга танилцуулж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааны хүрээнд боловсруулсан 30 орчим төслөөс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ач холбогдолтой таван төслийг онцлон танилцуулна гэдгээ мэдэгдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.