Дагуул хотуудыг нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байхаар төлөвлөжээ

2021-11-4
143

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахын тулд зургаан чиглэл, 24 зорилт, 140 арга хэмжээг төлөвлөөд байгааг танилцууллаа. Орон нутагт таатай амьдрах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлд 14 зорилт, 90 арга хэмжээ байгаа бол Улаанбаатар хотод дагуул хот, тосгод, дэд төвийг байгуулах чиглэлээр 10 зорилт, 50 арга хэмжээ төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа 3000 гаруй иргэн, 300 аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын саналыг авч үнэлүүлсэн гэдгийг тодотгож байлаа.

Улаанбаатар хотын түгжрэлийг дангаар нь шийдэх боломжгүйн дээр төвлөрөл сааруулах бодлого явуулж байж үр дүнд хүрнэ гэсэн гаргалгааны дагуу энэхүү төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Зөвхөн 2020 онд л гэхэд нийслэл 41 мянган иргэнээр бүл нэмсэн байна. Сүүлийн долоон жилийн дунджаар 31 мянган  иргэн Улаанбаатарт шилжин ирсэн бөгөөд энэ нь Ховд аймгийн  төвийн хүн амын тоотой дүйж байгаа юм. Иргэд нийслэлд шилжин ирж буй шалтгаан, зорилго, зорилтыг судлахад хөдөөд ажлын байргүйн дээр дээд боловсрол эзэмшихээр ирдэг бөгөөд 18-24 насныхан 64 хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасанчлан  энэ байдлаар үргэлжилбэл 2040 онд Монгол Улсын хүн ам 4.6 саяд хүрч, тэдгээрийн  56 хувь нь Улаанбаатарт амьдарч байх юм. Чухам тиймээс хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  асуудлыг үндэсний хэмжээнд тавьж, анхаарал хандуулж байгаа юм.  

Төвлөрөл сааруулахын хамгийн эхний үндэс нь сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, улсын бүсчилсэн болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Замын-Үүдийг хотын статустай болгох гэхчлэн өргөн хүрээний зорилт ч багтжээ. Бүс нутгийн хөгжлийг дэмжих аваас заавал Улаанбаатарт ирж амьдрах шаардлагагүй болно гэж судалгаанд оролцогчдын 81 хувь хариулжээ. Түүнчлэн орон нутагт бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, бизнес эрхлэх хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн байгууллагуудын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зарим их, дээд сургуулийн салбарыг орон нутагт байгуулах, нэн шаардлагатай мэргэжилтнийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэн сургах зорилтыг багтаажээ.

Төвлөрөл сааруулах дараагийн томоохон зорилт нь Улаанбаатар хотын дагуул хот байгуулах юм. Өнөөдрийн байдлаар Их, Бага тойрууд хамгийн их нягтаршилтай бүс оршдог аж. Тиймээс Их, Бага тойрууд барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаагийн дээр зургаан хувийн зээлийг ч нягтаршилтай бүсэд байршиж буй байруудад олгохгүй байх зэрэг бодлогыг баримтлах саналыг боловсруулсан байна. Дагуул хот нь нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байх бөгөөд тэнд үйлдвэрлэл, бизнес эрхлэхэд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.