
Энэ долоо хоногийн эхний өдрөөс Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг эхлүүлнэ гэж байсан. Гэвч хүлээлттэй байгаа энэ асуудал өнөөдөр бодит биелэлээ олсонгүй.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр "Чингэлэг тээврийг Гашуунсухайт, Замын-Үүд боомтууд дээр ачаа тээврийг татан авах бүх бэлтгэл хангагдсан. Бараа бүтээгдэхүүнийг дундын бүсээс татаж аваад тээвэрлэх ажил бэлэн болсон. Амархан гэмтэж муудах ачааг тээвэрлэх зорилгоор хөргүүрт болон дулаан хэмжилттэй автомашинуудыг бэлдсэн гээд манай талаас бүх зүйлийг бэлдсэн. Одоо БНХАУ-ын талаас ямар шийдвэр гарахыг хүлээж байна." гэв.