Д.Сарангэрэл: Хоёр намын нэгдсэн нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн олон сорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой үйл явдал байлаа

2021-12-6
959

МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. Монгол ардын намын 30 дугаар их хурал 278716 гишүүнийг төлөөлж 1245 төлөөлөгч оролцож байна. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мандатын комиссын илтгэлийг танилцуулав.

Илтгэлд "Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд МАН, МАХН нэгдэн байгуулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж хоёр нам нэгдэх асуудал бодит үр дүнд хүрлээ. Хоёр намын нэгдсэн үйл явц нь Монгол Улсын том эрх ашигт нийцэн улс, эх орныхоо өмнө тулгамдсан олон том сорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой нийгмийн хүлээлтэд бодитой хариу өгсөн түүхэн үйл явдал байлаа.

МАН-ын Бага хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, Бага хурлын гишүүдийг 369 гэснийг 479, Удирдах зөвлөлийн гишүүдийг 29 гэснийг 37, Хяналтын Ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг 15 гэснийг 19 болгож тус тус өөрчилсөн. МАХН-аас 34,789 гишүүдийг намын цахим системд бүртгэсэн бөгөөд одоогийн байдлаар МАН-ын цахим системд нийт 278,716 болж өслөө. 2020 оны жилийн эцэст намын гишүүдийн тоо 201,267 байсан. Намын гишүүдийн тоо өсөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна.

Төлөөлөгчдийн 548 буюу 44 хувь нь Их хуралд анх удаа, 24.7 хувь буюу 245 нь хоёр дахь удаагаа 15.8 хувь буюу 197 нь гурав дахь удаагаа, 7.1 хувь буюу 89 нь дөрөв дэх удаагаа, 4.6 хувь буюу 58 нь 5 дахь удаагаа, 6 ба түүнээс дээш сонгогдсон төлөөлөгч 6.8  хувь буюу 41 байна. Намын их хуралд хамгийн их сонгогдсон буюу 12 дахь удаагаа сонгогдож байгаа 92 настай Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МАН-ын дарга асан Гомбожавын Очирбат байгаа бол 11 удаа сонгогдсон Төгсжаргалын Ганди, Наваансамдангийн Ганбямба, Дамдины Дэмбэрэл нар байна." гэв.

 30 дахь удаагийн Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай. Их хуралд урилгаар 200 хүн оролцож байгаа  бөгөөд нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байна. 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.