БЗД-т үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид 00-ийн өрөөнд нэгийгээ зодож, хүчирхийлэл үйлдэж буйгаа гар утасны камертаа бичиж авсан хэрэг 12 сарын 3-ны орой гарчээ. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд Сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.