БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд зодсон хэрэг гарч, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад санал цуглуулж байна.
Уг өргөдөл 200 мянган иргэний дэмжлэг авч чадвал Засгийн газар анхааралдаа авч, хариу өгдөг журамтай. Монгол охиныг зодсон сурагчдын нэрсийг ил гаргаж, хатуу шийтгэхийг шаардсан өргөдөл өнөөдөр өглөөний байдлаар 184445 хүрээд байна. Өргөдөлд санал өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.