Португал улсад ажлаас үүдэлтэй сэтгэл гутрал сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Ялангуяа хөл хорионы үеэр гэрээсээ ажиллах ажилчдын тоо ихэссэн тул дарга, захирлууд ажлын бус цагаар ажилчдаа шахаж шаардах болсон нь голлох нөлөөтэй гэж сэтгэл судлаачид үзсэн аж.
Тиймээс тус улс ажлын бус цагаар буюу ажлын өдрийн 18 цагаас хойш болон амралтын өдрөөр ажилчид руугаа утсаар ярьж, зурвас болон мэйл илгээж, холбоо барихыг хориглох хуулийг баталжээ. Дарга, захирлууд "хориотой" цагаар ажилчид руугаа холбогдсон бол тодорхой торгуулийг төлөх гэнэ.