Сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх шинэ тренд буюу төсвийн мөнгийг хашраах арга

2021-12-6
895

Цар тахлын нөхцөл байдал, экспортын хязгаарлалт, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 2022  оны төсвийг “Хэмнэлт”-ийн гэж нэрлэж байгаа ч Монгол улс энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан түүхэндээ байгаагүй өндөр төсөв батлаад буй.

Хэдхэн жилийн өмнө хэдэн тэрбумаар хэмжигддэг байсан улсын төсвийн орлого одоо хэдэн арван их наядаар тоологдох болсон.  Хэрэв санхүүгийн энэ их боломжийг хөгжлийн бүтээн байгуулалтад   төвлөрүүлбэл улсын хөгжил урагшлах бүрэн боломж бий. Харамсалтай нь төсвийг  сүүлийн 30 шахам жилийн хугацаанд 76 тойрогт  тарамдуулж сургуулийн дээвэр, эмнэлгийн их засвар гэхчлэнгээр аргацааж ирлээ. Зориудаар төсвийн алдагдлыг нэмж энэ хэрээр гадаад өр хоолойд тулсан асуудлын нэг болсон.

Эдийн засаг онцгой хүндрэлтэй байгаа 2021 оны төсөв гэхэд зүгээр л дарга нарын цавчаанд зориулсан  хэдэн зуун саяар үнэлэгдэх үр дүн багатай  ажил үйлчилгээ туссан болох нь харагдаж байна.

Тэдгээрийн  нэг нь сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх нэртэй тендерүүд. Монгол шиг авлига хүнд сурталтай оронд  иргэд төрийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байна гэж угаасаа байхгүй.  Үүнийг дарга нар ч өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэрч байгаа. Тийм атал сэтгэл ханамжийн судалгаа гэж элийрч балайрч байгаа нь

Өмнөх долоо хоногийн сүүлчээр Төрийн худалдан авах ажиллагааны газар 300 сая төгрөгрөөр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны тендер зарлажээ. Ихэнх иргэдийн хувьд ийм агентлаг байдаг гэдгийг ч мэдэхгүй байх.

Монголын төрийн тендер бол зүгээр л танил тал,  дарга нарын хувааж хүртдэг “далны хуудас” шиг болсон шүү дээ.Бор зүрхээрээ болгож бүтээж яваа жирийн нэгэн компани тэнд тендерт оролцоод шалгарна гэж ёстой “NO”. Хаанахын юуны тендер хэний компанид  хэзээ очихов гэдэг нь төсөв  яригдаж байх үеэр бараг тодорхой болдог байх.

Бодит байдал ийм байхад Төрийн худалдан авах ажиллагааны газар  хэрэглэгчийн сатгэл ханамжийн судалгаа хийнэ гэнэ. Тендерээ шударга болгочихоод, ядахнаа  улиг болтол олон жил ярьж байгаа Шилэн тендер энэ тэрээ ажил хэрэг болгочихоод хэрэглэгчдээсээ асуувал дээргүй юу. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны ажлыг 300 сая төгрөгөөр хийлгэх гэж байгаа нь төсвийн мөнгийг төрийн байгууллага хэрхэн үрэн таран хийж байгаагийн захын нэг жишээ.

Үүний урьд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  150,000,000 төгрөгөөр Е-Монголиа системийн сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх тендер бас зарлаад буй.

Сэтгэл ханамжийн судалгаа гэх төсвийн мөнгийг хашраах шинэ тренд бий болсон юм байна.  Мэдээж хэрэг, байгаа нөхцөл байдлаа тодруулж харах, цаашид авах арга хэмжээгээ зөв тогтоож төлөвлөхөд иймэрхүү сэтгэл ханамжийн судалгаа хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.  Гэхдээ Е-Монголиа системийн сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх тийм цаг хугацаа болооч үгүй байна, үр дүн ч гараагүй байна. Ганцхан жил хагас дутуу, гацаа түгжрээтэй, нэр төрөл одоогоор цөөн байгаа энэ системийг дэвшил гэж харж илүү сайжрахыг хүлээж байгаа. Тэгснээс сэтгэл ханамжаа багтааж ядаад байгаа юм одоогоор лав үгүй.  Энэ бол тодорхой зүйл.

Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн “Туулын мөсийг долоохоос наахнуур байж”олсон үнэ цэнэтэй капитал. Тэгснээс тэнд ч хэн нэг даргын, энд ч хийх ажилгүй гиеүүрч суугаа түшмэлийн ажлыг сайхан харагдуулах гэж хэн нэгний захилга заавраар хийдэг судалгаанд цацаад суумгүй байна.  

Г.Учрал






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.