Б.Пүрэвсүрэн: Улаанбаатарт түүхий нүүрс түлсэн айл байгаагүй ч агаарын бохирдол нэмэгдсэн

2021-12-5
4129

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон,  тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв. 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Тэрээр "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд хийсэн хяналт шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл бараг гараагүй. Гэсэн атал ноднингийн мөн үеийнхээс агаарын бохирдол нэмэгдсэн. Үүний шалтгаан нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25000 гаруйгаар нэмэгдсэн, мөн нийслэл дэх автомашины тоо жилээс жилд өсөж байгаа явдал юм.

Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын томоохон уулзваруудын орчимд агаар чанарыг тодорхойлох хэмжилтийг авто замын ердийн ачаалалтай үе, хөл хорио тогтоосон үетэй  харьцуулан хийхэд авто замын хөдөлгөөний үе дэх агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ РМ2,5 тоосонцор 4 дахин, РМ10 тоосонцор 3,8 дахин их гарчээ. Энэ нь авто замын сүлжээний дагуу тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол агаарын чанарт нөлөөлж байна" гэжээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу бид хяналтгүй гаргах юм бол цаашдаа нийслэлийн  айл өрхүүд түлшний хомстолд орох эрсдэлийг үүсгэнэ.

Тиймээс нийслэлийн холбогдох байгууллагууд, ЦЕГ энэ асуудалд анхаарлаа хандуулан хөдөө орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Сайжруулсан түлшийг хулгайгаар хөдөө орон нутаг руу ачиж явахыг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгох тухай мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний хорооноос гаргасан мэдээллээр агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаад анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнгээ өгч байгаа  хэдий ч сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд агаар сааралтаж, утаа униар татах боллоо.

Тиймээс

  • нам даралтын зуухнуудаас боломжтойг нь цахилгаанд шилжүүлэх,
  • агаарын бохирдол үүсгэх элдэв зүйл шатааж болзошгүй айл өрхөд тавих хяналтаа сайжруулах,
  • нийслэлийн томоохон хогийн цэгүүдэд хог шатаахгүй байх,
  • сайжруулсан түлшний үйлдвэрийн процессыг алдагдуулалгүй  явуулах,
  • түлшний түүхий эд болох нейтлинг, барьцалдуулагчийг лабораторийн шинжилгээнд хамруулах,
  • нийслэл, дүүргийн удирдлагууд, хороон дарга нар өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд айл өрхийн түлшний хэрэглээг нягталж ажиллах,
  • иргэдийн гар дээрх түлшний картаар дамжуулан хэрэглээг нь хянах зэрэг ажлыг нэг сарын хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх”-ийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Хурлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан мэдээллийг нэгтгэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулан танилцуулахаар боллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.