Орхон аймгийн Жаргалант сумын нутаг "Бүтлийн ундарга" ХХК-ийн тариалангийн талбайтай танилцлаа.Монгол Улсын гавьяат механикжуулагч Л.Батсүхийнх энэ жил арвин ургац авчээ. Нэг га-гаас дээд тал нь 65-66 центр, дундаж нь 55-56 центр хэмжээний өндөр ургац авсан төдийгүй будааны чанар маш сайн байна.Л.Батсүх тариаланч чанартай, өндөр ургацтай авахын тулд "Сайн үр, сайн боловсруулалт гээд цогц, зөв технологи хэрэглэх нь маш чухал" гэдгийг онцлон ярьж байсан.
Тэрээр ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас дэмжлэгээр авсан элит үрийн чанар, ургацын хэмжээ сайн байгааг манай тариалангийн талбайгаас хараж болно хэмээн хэлж, үрийн шинэчлэлд анхаарч ажиллаж байгаа нь цаг үеэ олсон, үр дүнтэй ажил гэж дүгнэж байна.


УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал