
Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Томилолтоор ажилласан талаар сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн "Намрын ургац хураалт ид өрнөж байгаа энэ цагт Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн 10 гаруй сумдаар ажиллан үр, үржүүлгийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй уулзаад ирлээ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл, Булган, Хархорин, Сэлэнгэ салбарууддаа ч ажиллалаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дотоодынхоо хэрэгцээт хүнсийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, үрийн аж ахуйг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг тариаланчид цаг үеэ олсон, зөв бодлого хэмээн сайшааж байна. Энэ жил үрийн улаанбуудайн натур жин их, цавуулаг өндөр, зарим газарт сүүлийн 30 жил байгаагүй арвин ургац хураан авчээ. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас дэмжлэгээр олгосон үрийн улаанбуудайн чанар сайн байгааг туршлагатай тариаланчид хэлж, ургац арвин сайхан жил болж байгаад сэтгэл өндөр байна. Харин зарим нутагт цаг уурын нөхцөлөөс хамааран ургац хураалт удаашрах хандлагатай байна" ийнхүү хэлж байна.



УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал