Цахим орчинд тусгай зөвшөөрөлгүйгээр эд мөнгөний сугалаа явуулж буй цахим хаягийг хаах саналыг ШӨХТГ-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. Тодруулбал, “Азийн сугалаатай ёндоотой үдэш”, “Сугалааны групп”, “Солиотой сугалаа 2”, “Бэлэн мөнгөний азтан”, “Шанд сугалаа”, “Бэлэг@ сугалаа”, “Монгол сугалаа хөвсгөл”, “Азын сугалаа”, “Дэлгэрэх сугалаа”, “Сугалаа @машин”, “Үндэсний сугалаа 1900-0000”, “Сугалаа групп”, “Бэлэн мөнгөний сугалаа”, “Даваа gift азын сугалаа”, “Үнэт эдлэлийн сугалаа”, “Сугалаа 26 дээлний азтан шалгаруулах”, “Munkhzul usa baraa” зэрэг газруудын цахим хаягийг хааж, хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авахыг хүсчээ. Цаашид цахим орчноор урамшуулалт хонжворт сугалаа явуулж иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хууль бус эд мөнгөний хонжворт сугалаа явуулж залилан хийж байгаа үйлдэлд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад мэдэгдлээ.