Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн эрэгтэй сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд нэгнээ дарамтлан, зодож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.
Уг асуудал нь 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр болсон бөгөөд хэргийг БЗД-ийн Цагдаагийн газраас тус сургуулийн удирдлагад мэдэгдэн материалжуулан шалгаж байгаа аж.