В.Путин, Ж.Байден нар цахимаар уулзана

2021-12-5
835

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар энэ сарын 7-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг Цагаан ордон бямба гарагт батлан мэдэгдлээ.

“Ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй 12 дугаар сарын 7-нд цахимаар уулзана. Хоёр орны удирдагчид АНУ-ОХУ-ын харилцаа, стратегийн тогтвортой байдал, кибер орон зай, бүс нутгийн асуудлууд зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр хэлэлцэнэ” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.

Мөн Ж.Байден Украины хилийн ойролцоо явуулж байгаа ОХУ-ын цэргийн ажиллагаанд санаа зовниж буй улсынхаа байр суурийг илэрхийлэхийн сацуу АНУ Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа дахин нотолно гэдгийг Ж.Псаки цохон тэмдэглэсэн байна.

Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хоёр орны төрийн тэргүүн нар цахим уулзалтынхаа үеэр хоёр талын харилцаа хийгээд Афганистан, Иран, Украин, Ливи, Сири тэргүүтэй олон улсын тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ талууд стратегийн тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээнд гарч буй ахиц дэвшлийн талаар, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ОХУ-ын санаачилгыг хэрэгжүүлэх асуудлыг хөндөх төлөвтэй байна гэж тэрбээр нэмж хэлжээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.