Тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа

2021-12-4
530

Жил бүрийн 12 дугаар сарын 3 -нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг найм дахь жилдээ 12-р сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ өдрүүдэд тус сургуулийн 1, 2 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл, ЕБ-ын сургуулиудын менежерүүдийн төлөөллүүд, БЗД-ийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг, БЗД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Уянгаа, М.Энхсайхан, ТББ-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн сургалтын орчин, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэгш хамран сургах хөтөлбөрийн хүрээнд ХБ-тэй хүүхдийг хүлээн авч сургаж байгаа БЗД-ийн хэмжээний ЕБ-ийн сургуулиудын багш нарын төлөөлөл болон ЖАЙКА олон улсын байгууллагийн “Start-2” төслийг хэрэгжүүлж байгаа 53, 104-р сургуулийн багш нарт ХБ-тэй хүүхдийн сургалтын орчин, сургуулийн үйл ажиллагааг танилцуулан “Хөгжлийн бэрхшээлийн тухай ерөнхий ойлголт” сэдэвт сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. “Зөв эрчүүд” ТББ-ийн төлөөлөл ирж сургалтын орчин сургуулийн үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нээлттэй хаалганы өдрийг угтаж сургуулийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлж, сайжруулах зорилгоор нэг давхрын коридор, эмчийн өрөө, биеийн тамирын заалыг иж бүрэн засварлаж, бүх ангийн хаягийг шинэчиллээ. Цар тахлын хорио цээрийн үед сурлагаар хоцорсон сурагчдын хоцрогдолыг арилгах, ээлжит хичээлийн чанарыг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна. Энэ өдрүүдэд үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хоолны амталгаат үзэсгэлэнг гаргалаа.  Мөн “Булган-Нэг үе” клубын хамт олон санаачлан Австрали улсад үйлдвэрлэсэн тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийн 8 ширхэг тэргэнцэрийг гардуулан өглөө.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.