Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар иргэндээ ээлтэй тохижилтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсоор байна.
Тухайлбал, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой байгуулагдсан Туул голын дагуух Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх 7.2 км үргэлжлэх дугуйн замын ажил бүрэн дуусч ашиглалтад орлоо.
7.2 км үргэлжлэх унадаг дугуйн зам, иргэдийн амарч суух амралтын талбай, сандал, сүүдрэвч, дугуйн зогсоол, автомашины зогсоол, замын хашлага, гэрэлтүүлэг, камер зэрэг цогц тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.