Иргэд БНСУ-ын элчин сайдын яаманд уучлалт гуйхыг шаардсан албан бичгийг хүргүүлэв

2021-12-3
1196

БНСУ-ын элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж байна. Учир нь БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан. Уг асуудалтай холбоотойгоор иргэн Ж.Отгонбаяр тэргүүтэй иргэд гурван шаардлагыг тавьж албан бичгийг БНСУ-ын элчин сайдын яаманд хүргүүлж байгаа юм.

Иргэн Ж.Отгонбаяр: Өмгөөллийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж байна

 “БНСУ-ын элчин сайдын яамны зүгээс Монголын ард түмэн болоод хохирогч охин, түүний гэр бүлээс албан ёсоор уучлалт гуйсан бичлэгийг өөрсдийн пэйж хуудастаа байршуулах. Хохирогч охинд эрх зүйн дэмжлэг болоод нөхөн төлбөр өгөхийг шаардаж байна. Өмгөөллийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж байна. Монгол улсын 40 мянган залуучууд танай улсын хөгжилд хувь нэмэр оруулж ажиллаж амьдарч байгаа гэж бодож байгаа. Энд монгол хүний үнэлэмжийн асуудал ч гарч ирж байна. Цаашид ийм явдал гарахгүй байх, монгол хүний эрх чөлөөнд халдахгүй байх гэж энэхүү албан бичгийг хүргүүлж байна” гэв.

БНСУ-ын элчин сайдын яамны зөвлөх Ким Чол Су: БНСУ-ын Засгийн газраас энэ асуудлыг нэн даруй, шударгаар шийдэгдэхэд анхаарч ажиллана

"Сайн байна уу? БНСУ-ын элчин сайдын яамны зөвлөх Ким Чол Су гэж хүн байна аа. Манай БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил болсон. Энэ хугауцаанд найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Энэ үед ийм харамсалтай хэрэг гарсанд БНСУ-ын  элчин сайдын яамны дипломат ажилтны хувьд маш их харамсаж байгаагаа илэрхийлье.

БНСУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтны хувиар энэ болсон хэргийг нэн даруй шударгаар шийдвэрлэх талаар Солонгосын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн зөвшилцөж байгаа. БНСУ-ын Засгийн газраас энэ хэргийг нэн даруй шударгаар шийдүүлэхэд анхаарч ажиллана. Шийдвэр гарсан даруйд нь МУ-ын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ.

Энэ асуудлаар бид өчигдөр ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзаж хөндөж ярилцсан байгаа. Солонгосын улсын Засгийн газар энэ асуудалд мэдээлэлтэй байгаа. Сая хэлсэнчлэн 40 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байна. Энэ бага тоо биш. Эдгээр хүмүүс ажиллаж амьдарч байгаа нь хоёр орны найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн ажилладаг гэж боддог. Цаашид энэхүү суурьт тулгуурлаад хоёр орны найрсаг харилцаа үргэлжилнэ гэдэгт итгэж байна.” гэсэн юм.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.