Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллого орон даяар эхлэх гэж байна. Тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ҮСХ-ноос уриаллаа.
Өнгөрсөн онд 67.1 сая толгой мал тоологдсон юм. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байв.