
Энэтхэгийн хойд нутгийн Алигарх хотод ирвэс сургууль руу орж, сурагч руу дайрсан явдал гарсан байна.
Бага зэргийн бэртэл авсан сурагч ирвэсийг тэнд нуугдаж байхыг хараад ангиасаа гүйж гарсан гэжээ.
Тав орчим настай ирвэсийг номхотгож барихын тулд 11 цаг ажилласны эцэст олзлож чадсан байна.
Албаныхны мэдээлснээр ирвэс ойр орчмын ойн хэсгээс төөрч орж ирсэн байж магадгүй бөгөөд
Амьдрах орчин хумигдаж байгаа нь амьтныг тосгон, хотуудад хоол хүнс хайхад хүргэдэг тул
ирвэс хүн хоёрын мөргөлдөөн Энэтхэгт тогтмол үзэгдэл болжээ.