Монгол улсын махны экспорт Шинэ Зеландаас бага байна

2021-12-3
552
 
Монгол улс юугаар баян бэ гэвэл мэдээж малаар баян хэмээн дуу нэгтэй дуугарах байх.
Харин өөрсдөдөө байгаа тэрхүү баялгаа хэр сайн үнэ цэнд хүргэж чаддаг вэ гэдэг хамгийн чухал асуулт болоод байна.
Шинэ Зеланд VS Монгол
Шинэ Зеланд улс манай улсыг бодвол газар нутгийн хувьд ч, малын тоо толгойгоор ч цөөн улс. Гэтэл тэд өнгөрөгч 2020 онд $9.2 тэрбумын 400 мянган тн хонины мах, 471.7 мянган тн үхрийн махыг 111 оронд экспортолжээ.
Харин манай улсын хувьд 2020 онд нийт экспорт $7.7 тэрбумд хүрсэн ба үүний 80% нь нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн түүхий эд байв. Үүнээс ердөө $92.6 сая нь 38.8 мянган тн орчим мах экспортолсон дүн юм. Үнэлгээний хувьд Шинэ Зеланд 1 кг мах дунджаар $10.5, Монголынх $2.4 ажээ.
Салбарын хөгжил
Шинэ Зеланд улсын хоёрдогч том экспортын гол бүтээгдэхүүн нь мах бөгөөд улсын хэмжээнд 60 гаруй байршилд 25,000 хүнийг ажлын байраар хангадаг хамгийн том үйлдвэрлэлийн салбар юм
Тэдний махны үйлдвэр жил бүр 25 сая хонь, 5 сая үхэр боловсруулдаг. Мах экспортоор авдаг гол түнш нь Хойд Америк бөгөөд тэд үхрийн махны 48%, Хойд Ази 23% -ийг нь экспортоор авдаг байна. Ерөнхийдөө энэ салбартаа гаршсан л гэсэн үг.
Харин манайд
Манай улсын хувьд 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Гэвч салбарын хэмжээнд мал төхөөрөх үйлдвэрүүдэд суурилагдсан хүчин чадлын 10-20 хувийг ашиглаж байна. Цаашлаад салбарын хөгжил ийм муу байгаа нь мал маллах, эрүүл байлгах, тэжээх, бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх явц тус бүрийн өгөөж муу байгаатай холбоотой аж.
 
 
 
 
 
                                                                                                                                Эх сурвалж: Lemonpress





Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.