Африкт вакцинжуулалтын түвшин маш бага хэвээр байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүлэх албан тушаалтан мэдэгдэв.
"Дэлхийн анхны Ковид-19 тарилга хийснээс хойш бараг нэг жил болж байна. Гэсэн хэдий ч Африк вакцины хамгаалалтыг хангах дорвитой ажил хийгээгүй" гэж ДЭМБ-ын Африкийн бүс нутгийн онцгой байдлын газрын дарга Др Салам Гэйе хэлэв.
102 сая хүн буюу Африк тивийн хүн амын ердөө 7.5 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан гэж тэрээр хэллээ. Мөн 80 гаруй хувь нь ганц тун ч аваагүй байна гэж тэр нэмж хэлэв.
"Энэ бол маш аюултай хэмжээний дутагдал" гэж тэр хэлээд сүүлийн гурван сарын хугацаанд вакцины нийлүүлэлт сайчирч өссөнийг нэмж дурьдсан юм.