Их Британийн Горлестон дахь Covid-19 вакцинжуулалтын төвийн хаалгыг супер цавуугаар нааж, 504 хүнийг вакцинд хамрагдахад саад болсон эрэгтэй 12 долоо хоног шоронд хорих ял сонсчээ.
Тодруулбал, 53 настай Хэйден Браун гэгч нь арваннэгдүгээр сарын 26-нд вакцинжуулалтын төвийн хаалганы цоожны нүх рүү цавуу шахаж хийжээ.
Хэрэгтэн этгээд Норвичийн иргэний шүүх дээр гэмт хэргийн хохирол болоод олон нийтэд төвөг учруулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Норлестонд арваннэгдүгээр сарын эхээр үүнтэй төстэй хоёр ч гэмт хэрэг гарсан учраас тус байрлалд хяналтын камер байрлуулсан тул Хэйден Брауныг Мягмар гаригт баривчилжээ.
Уг хэргээс болж вакцинжуулалтанд хамрагдаж чадаагүй 504 хүний дийлэнх нь өндөр настан байжээ.
Мөрдлөгийн үеэр хэрэгтний гэрээс каннабис олдсон бөгөөд тэрбээр хэрэглэдэг гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.