Д.Сүндий нарт холбогдох сунжирсан хэргийг шүүх хурлын тов гарчээ

2021-12-2
3978

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг маргааш /2021.12.03/ шүүн хэлэлцэхээр болжээ.

Хэргийг тодруулбал: 2019 оны 03 сарын 15 өдөр Д.Сүндий нь энхэр Ундрахыг зодож биед нь гэмтэл учруулж улмаар хохирогч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэл нээн  шалгаж эхэлсэн байдаг. Уг хэрэг УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөхөн мандаж, түүний эхнэр хүчирхийллийн талаар ноцтой баримтуудыг олон нийтийн сүлжээнд дэлгэж байлаа. Тэгвэл уг хэрэг хуулийн байгууллага дээр замхарч, Д.Сүндий цагдаа нарт авлига өгсөн асуудал үргэлжлэн дэгдсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн  нь тодорхойгүй өдийг хүрсэн юм. 

НПГ-аас Д.Сүндийд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Хахууль авч, хэргийг нь “цавчиж” өгсөн цагдаагийн хоёр алба хаагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг НПГ-ын хяналтын прокуророор дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Улмаар 2020 оны аравдугаар сарын 26-нд Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамжийг  шүүгч С.Сэржмядаг гаргажээ.  

Үүнийг нь эсэргүүцэн НПГ-аас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 28-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Юутай ч Д.Сүндий нарт холбогдох сунжирсан хэргийн шүүх хурал маргааш болно. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно. 

Х.Соёл






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.