Хятадын алдартай теннисчин Пэн Шуай, Хятадын улс төрийн томоохон албан тушаалтан түүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлснээс хойш гурван долоо хоногийн турш олны өмнө гараагүй билээ.
Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошүй Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаолиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасны дараа хятадыг төдийгүй дэлхий нийтийг нэлээд цочролд оруулаад байсан.
Тэрээр арваннэгдүгээр сард Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай видео дуудлага хийх үеэрээ өөрийгөө "аюулгүй, сайн" гэж хэлсэн.
Гэсэн хэдий ч WTA энэ видеог Пэнгийн аюулгүй байдлын "хангалттай нотлох баримт биш" гэж мэдэгджээ.
WTA-ийн тэргүүн Стив Саймон Пэнг "эрх чөлөөтэй, аюулгүй, айлган сүрдүүлэхэд өртөөгүй" гэдэгт "маш их эргэлзэж байна" гэжээ. WTA Пэнгийн мэдэгдлийг бүрэн мөрдөн шалгахыг удаа дараа шаардсаар байгаа.
Үүгээр зогсохгүй Дэлхийн эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятадын теннисчин Пэн Шуайд санаа зовсны улмаас Хятадад болох бүх тэмцээнийг нэн даруй зогсоож байгаагаа мэдэгдлээ.