ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал

-“Эрдэнэт үйлвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар АНЭУ-д томилолтоор ажиллахдаа 40 орчим сая төгрөгийг буудлын зардалд гаргуулжээ-

2021-12-2
157587

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлүүлж, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авч, 300 сая төгрөгөөр “Лексус-570” маркийн автомашин авч тансагласан асуудал өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг биш удаа гарч байсан.

Х.Бадамсүрэнгийн төсвийн мөнгөөр тансагласан асуудал өндрөө авч албан тушаалаас нь чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд хүртэл яригдаж байлаа.  Тэгвэл Х.Бадамсүрэн захирлын тансаглал үнэтэй машин, охиныхон сургалтын төлбөрөөр тогтохгүй их аж. Иймд бид Х.Бадамсүрэнгийн талаар "ЗУУНЫ ЛУЙВАР" нэртэй цувралыг бэлтгэн хүргэх болно. Хүрээний бузрыг уудалбал далай гэдэг шиг Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн үйлдвэрийн хөрөнгөөр тансагласан өөр нэгэн жишээг дурдъя. 

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар АНЭУ-руу албаны томилолтоор явахдаа 5 одтой зочид буудалд тухалж асар өндөр зардал гаргажээ. Тодруулбал Х.Бадамсүрэн болон түүний орлогч Д.Үүрийнтуяа нарын АНЭУ-д 7 хоног буудалд байрласан өрөөний зардал нь 40 орчим сая төгрөгтэй тэнцэх жишээтэй.

 

АНЭУ-ын хамгийн өндөр өртөгтэй, тансаг зэрэглэлийн 5 одтой зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар өрөө авсан байгаа юм. Тухайлбал Х.Бадамсүрэнгийн зөвхөн зочид буудлын өрөөний зардал нь 7500 ам.доллар буюу 21 сая төгрөг,  Д.Үүрийнтуяагийн өрөөний зардал нь 6750 ам.доллар буюу 18.9 сая төгрөг байжээ.  Үүнээс гадна Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар замын хоног, бусад зардал нэрээр тус бүр 2200 ам.доллар гаргуулж авсан байгаа юм.

АНЭУ-ын “А” зэрэглэлийн топ-5 зочид буудлын нэгт Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нар буудласан гэдэг нь гаргасан зардлаас нь тодорхой харагдаж буй. Тэгвэл Hotels.com сайтаас Дубай хотод үйл ажиллагаа явуулдаг өрөө нь хоногийн 1070-970 ам.долларын үнэтэй зочид буудлуудын өрөө, орчин нөхцөл ямар тансаг вэ гэдгийг доорх гэрэл зургаас харж болно. 

Эрдэнэт үйлдвэрийн зардлаар АНЭУ-ыг зорихоосоо өмнө Х.Бадамсүрэн захирал түүний орлогч Д.Үүрийнтуяа нар Улаанбаатарт үйлдвэрийн зардлаар мөн хоёр хоног буудалд байрласан. Тэд Улаанбаатарт хоёр хонохдоо буудлын зардалд 1.4 сая төгрөг зарцуулжээ.  Тодруулбал Х.Бадамсүрэнгийн 2 хоногийн буудлын зардал 800 мянган төгрөг харин Д.Үүрийнтуяагийнх 640 мянган төгрөг гарсан байна.   Энэ үнээр Монголд ямар буудалд авч болохыг Монголчуудын ихэнхи нь мэднэ. Жишээ нь Шангри-ла, Блю Скай, Корпрэйт гэх мэт зэрэглэл өндөртэй буудлуудын алинд ч энэ үнээр орж болно. Үүнээс гадна мөн л замын хоног бусад зардал нэрээр тус бүр 1 сая 53 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж авчээ. Дээр дурдсан албан томилолтын зардлуудад визний зардал багтаагүй болно. 

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн удирдлагууд үйлдвэрийн хөрөнгө, мөнгөн дээр дураараа дургиж шахаагаар баяжиж, тансаглаж ирсэн. Энэ явдал Х.Бадамсүрэнгийн үед улам гаарсан уу гэхээс багассангүй. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө нь дээр зайдалсан Х.Бадамсүрэнтэй хариуцлага ярих төр засаг энэ улсад бий гэж найдъя. Х.Бадамсүрэнгийн балаг үүгээр дуусахгүй. 

Үргэлжлэл бий...

Г.Учрал

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.