Якутын Оймякон тосгонд өвлийн эхний өдөр хасах 53 градус хүрч хүйтэрсэн байна. Энэ тухай бүс нутгийн Ус цаг уурын төвийн вэбсайтад дурджээ.
ТАСС Оймякон тосгоны захиргаанаас иш татан мэдээлснээр 12-р сарын 1-ний лхагва гарагт 1-10-р ангийн бүх сурагчдыг хичээлдээ явахгүй байхыг сануулжээ.
Оймяконоос гадна Усть-Нера тосгонд -49 градус хүйтэн, Верхоянск хотод -48 градус хүйтэн тус тус ажиглагдсан байна. Мөн цаг уурчид Оленек, Кюсюр тосгонд -45 хэм хүйтэн байгааг мэдээлэв.
Урьд нь Якутын Усть-Алдан мужид хүүхдүүд хасах 48-ын хүйтэнд хүүхдүүд гадаа мөсөн тойруулга дээр гулгаж, гадаадынхныг гайхшруулж байсан удаатай.
Польшийн Wirtualna Polska сэтгүүлийн уншигчид орос хүүхдүүдийг "супер хүн" гэж нэрлээд, тэд өөрсдийгөө хасах таван градусын хүйтэнд ч гэрээсээ гардаггүй байсан гэжээ.
Сануулахад 2013 онд тус тосгонд хасах 71.2 грардусын хүйтэн бүртгэгдэж байсан нь дээд амжилт байв. ОХУ-ын Якут (Бүгд Найрамдах Саха Улс) Оймякон суурин хагас мянга гаруй оршин суугчтай аж.