
Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дэндүү хүнд нөхцөлд ажиллаж байна хэмээн дүгнэж буйгаа жиргээнд илэрхийлжээ. Тэрбээр:
"Хөнгөн нөхцөлд ажилласан ЗГ гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ ЭЗ-ийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй ЗГ-т урам хэрэгтэй" гэжээ.

