Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь нь, III тунд 21 хувь хамрагдаад байгаа аж.
Дархлаа сэргээх нэмэлт тунд 674,925 хүн хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрсэн иргэдийн 35.7 хувьтай тэнцэж байгаа юм.
Шинэ төрлийн мутац болох Омикрон дэлхийн зарим улс оронд бүртгэгдээд байгаатай холбоотойгоор вакцины нэмэлт тунг идэвхжүүлж, вакцины цэгүүдийн тоог нэмэхээр болжээ.