Засгийн газрын хуралдаанаар 16 асуудал хэлэлцсэн. Улмаар гарсан шийдвэр болоод хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: "Омикрон хувилбар дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК тодорхой асуудалд шийдвэр гаргасан байгаа. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болон хөрш зэргэлдээ 11 улсаас ирэх гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх. Өөрийн орны иргэдийг 14 10-14 хоног тусгаарлах арга хэмжээ авахаар болсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14 тусгаарлан ажиглах байранд 1377 хүнийг хүлээн авах бэлтгэл хангаж ажиллаж байна.
Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гадаад улсыг зорихгүй байхыг зөвлөж байна. Омикрон вирус илэрсэн улсуудаас ирсэн иргэд одоогоор байхгүй байна.
Хил гаалийг хяналтыг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг өгсөн. Хилийн хяналтын цэг дээр шинжилгээний цэг байрлуулж ажиллаж байгаа. Манай улсын хилээр нэвтрэх тохиолдолд 72 цагийн шинжилгээний хариутай байх шаардлага тавьж байгаа. Нэмээд хилийн боомт дээр ирэхэд нь түргэвчилсэн болон Пи си ар шинжилгээ авч ажиллана" гэлээ.
Х.Соёл