Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаач нярайн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Талийгаач амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан гэх дүгнэлт гарчээ.
Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:
“Талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр нярай амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан нь тогтоогдсон. Нярайн хамарт үүссэн шарх муурнаас үүдэлтэй. Гэвч талийгаачийн үхлийн шалтгаан муурнаас болсон эсэх, муур хамрыг гэмтээхээс өмнө нярай амиа алдсан эсэхийг шалгалтын явцад тогтооно. Албан шалгалтаар уг муур тухайн айлд хоёр хоногийн өмнө ирсэн, эзэнгүй муур байсан” гэв.