"Рио Тинто" компаниас мэдээлэл хийв. Байгаль орчны чиглэлээр 2021 онд ямар ямар ажил хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулсан юм. Хуралд Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд танилцууллаа.

Байгаль орчны менежер н.Эрдэнэбаяр: Оюутолгой төслийн хэмжээнд 6200 га газар эвдрэлд өртсөнөөс 1700 га-д нь нөхөн сэргээлт хийсэн
Оюу толгой компани Байгаль орчны ээлтэй үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийнэ гэсэн үндсэн зорилготой. Үүнийхээ дагуу байгаль орчны асуудал бол компанийн тэр тэргүүний зорилт байдаг юм. Оюу толгой компани олон стандарт журмыг олон улсын хэмжээнд болон Монгол улсын хэмжээнд мөрдөж ажилладаг. Оюу толгой төслийн хэмжээнд 6200 га газрыг 2021 оны байдлаар эвдрэлд өрсөн байгаа. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа. Техникийн нөхөн сэргээлтийг 1700 орчим га-д хийсэн. Нөхөн сэргээлтийн актаар хүлээлгэж өгсөн байгаа. Бэлчээрийг нөхөн сэргээх ажил бол үргэлжилсээр байгаа.
Ургамалжилтийг бий болгохын тулд бид мод үржүүлгийн газрыг ажиллуулж байгаа. 5 га газрыг хамарсан мод үржүүлгийн газар Ханбогд суманд бий. Нутгийн унаган ургамлын тарьц суулгацыг бэлтгэж ашиглаж байгаа.
Бас нэг онцлох төсөл нь хоолны хог хаягдлыг бордоо болгох ажлыг 2015 оноос эхлэн судалж 3 жилийн өмнөөс энэ төсөл ажил хэрэг болж эхлээд байгаа.
Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Ууганбаяр: Оюутолгой төсөл зарцуулсан усныхаа 87 хувийг буцаан ашиглаж байна.
Манай дээр таван агаарын чанарын станц ажилладаг. 2021 оны агаарын чанарын үзүүлэлтийн үр дүнгээс харахад агаар дахь нарийн ширхэглэгт болон бүдүүн ширхэглэгт тоосны үзүүлэлтүүд стандартад нийцсэн байсан.
Орчны агаар дахь бохирдуулагч хий болох нүүрс төрөгчийн дутуу эсэл, Хүхэрлэг хий, азотын давхар эсэл, озоны эслүүдийн үр дүн нь ч стандартад нийцсэн үзүүлэлттэй байсан.
Хөрсний ерөнхий хими физикийн шинж чанарын шинжилгээг 14 цэг дээр мөн хөрсөн дэх хүнд металын агууламжийг хэмжихэд хөрсөн дэх хүнд металын агууламж нь стандартад нийцсэн үзүүлэлттэй байсан.
Оюу толгой компани нь уул уурхайн үйлдвэрлэлд усыг хамгийн бага ашиглах бодлого баримтлан ажилладаг. Үүнтэй холбоотойгоор хаягдал усаа эргүүлэн татах, шугам хоолойг суурилуулж, өндөр үр ашигтай өтгөрүүлэгчийн мөн суурилуулсан. Бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг бий. Эдгээр төхөөрөмжийг суурилуулснаар усыг буцаан ашиглалт дунджаар 87 хувь байдаг. Ус цэвэршүүлэх савлах үйлдвэрийн 2011 онд байгуулсан. Гүний ордоос өндөр давсжилттай усыг татдаг. Үүнийгээ ус цэвэршүүлэх савлах үйлдвэртээ цэвэрлээд ундны усанд ариутган хэрэглэдэг. Уурхай дээр бохир ус цэвэрлэх 4 байгууламж ажилладаг. Хүчин чадал нь 11.600 хүний хэрэглэсэн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Эндээс гарсан цэвэршүүлсэн усыг хаягдал хадгалах байгууламж руугаа татаж үйлдвэртээ дахин ашигладаг.
Нэг тонн хүдэр баяжуулахад 0.4 куб метр усыг ашигладаг. Дэлхийн ижил төстэй уурхайтай харьцуулахад 3 дахин бага ус ашиглаж байгаа судалгаа байна.
Х.Соёл

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал