Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар өчигдөр буюу 11 сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.