МИАТ нэг онгоцонд сарын 440 мянган долларын түрээс төлж байна

2021-12-1
459

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ. Энэ үеэр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Санхүүгийн нөхцөл байдлын тухайд 2017-2019 оны хугацаанд 35-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт тодорхой хэмжээнд орлого бүрдүүлж байсан. 2020 оны хоёрдугаар сараас бүх нислэг зогссонтой холбоотойгоор 58 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 оны байдлаар 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Өнөөдрийн байдлаар 51.3 тэрбум төгрөгийн хүлээгдэж буй төлбөртэй байна. Одоогоор үйл ажиллагаанд ашиглахгүй байгаа нэг, ашиглаж буй дөрвөн онгоц байна. Дөрвөн онгоцны нэгийг 2013 онд МИАТ компани Засгийн газрын баталгаат зээлээр худалдаж авсан. Энэ онгоцны төлбөр 2023 оны хоёрдугаар сард төлөгдөж дуусна. Одоогийн байдлаар 123 сая ам.долларын төлбөр байгаа. Бусад гурван онгоц нь түрээсийн зардлаар явж байгаа. Хамгийн өндөр түрээсийн төлбөртэй нь сарын 440 мянган ам.доллар. Нөгөө хоёр нь тус бүр сарын 256, 380 мянган ам.долларын түрээсийн төлбөртэй.

Нэг сарын өмнөөс онгоцны түрээс буулгах хэлцэл хийсний дүнд сарын 380 мянган ам.долларын түрээсийн төлбөртэй онгоцыг цаашид 155 мянган ам.долларын түрээсээр ашиглах боломжтой болж байна. Мөн 256 мянган ам.долларын түрээстэй байсан онгоцыг 155 мянган ам.доллароор түрээслэхээр болсон” гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.