Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

2021-12-1
1304

Монгол Улс 3.4 сая иргэнтэй. Үүнээс 20 дахин их буюу 70 сая толгой малтай. Тиймээс мах нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог. Засгийн газар цар тахалд бүх анхаарлаа хандуулж бусад асуудлаа хаясны улмаас энэ онд малын гоц халдварт өвчин эрчимтэй тархаж, халдварт өвчин бүртгэгдээгүй  аймаг үлдсэнгүй. Тодруулбал, он гарсаар улсын хэмжээнд шүлхий, мялзан, үхрийн арьс товруутах өвчин, хонины цэцэг, адууны ям гэсэн олон улсын худалдааны хорио цээрт багтдаг  таван төрлийн гоц халдварт өвчин бүртгэгдэв. Үүнтэй холбоотойгоор манай улс махны экспортоо он дуустал зогсоолоо.  Мөн БНХАУ махны гадаргаас COVID-19 илэрсэн гэсэн шалтгаанаар долдугаар сараас экспортоо зогсоосон. Гэхдээ Хятад улс малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан байх магадлалтай. Харин Монгол Улсын Засгийн газар гадаад руу мах экспортлохоо зогсоосон ч дотооддоо махыг ямар ч хяналтгүйгээр худалдаалж, нэвтрүүлж байгаа нь харамсалтай. Малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг үлдээгүй хүндхэн нөхцөл биднийг угтаж байхад Засгийн газар энэ талаар яагаад ам нээхгүй байна вэ. Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй, чанартай хүнс хэрэглэх гэсэн эрх хаачсан бэ. Хэрэв бид шүлхийтэй мах идэж байвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн олон асуултад  бид хариулт нэхэж байна.

Салбар яам болох ХХААХҮЯ болоод Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээртэй буюу халдварт өвчин бүртгэгдсэн бүсээс мах оруулж ирэхийг хориглосон хэмээн бидэнд мэдээлсэн. Тиймээс хөдөө орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийг хянадаг товчоод үүнд хэрхэн хяналт тавьж байгааг бид сурвалжлахад огт өөр нөхцөл угтав. Бодит байдал дээр аль аймгийн аль сумаас мах оруулж ирж байгаад ямар ч хяналт байхгүй байсан нь Монголчууд бүгд шүлхийтэй мах идэж байгаа юу гэсэн эргэлзээг төрүүлсэн юм.

 

ХОРИО ЦЭЭРТЭЙ БҮСЭЭС ОРЖ ИРЖ БАЙГАА МАХАНД ХЯНАЛТ АЛГА

 

Манай сурвалжлах баг Налайх дүүргийн Городок  авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр 16:00 цагийн үед очлоо. Хамгаалалтын хувцас өмссөн Мал эмнэлгийн ерөнхий газрын хоёр байцаагч нийслэл рүү орж байгаа машинуудын дугуйг ариутган зогсож байв. Харин Замын цагдаа болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэг нэг албан хаагч тухайн автомашины бичиг баримтыг шалган нэвтрүүлж байсан юм. Малын мах ачсан машинуудын малын гарал үүслийн бичгийг шалгахаас бус аль аймаг, аль сумаас ирж байгаад ямар ч хяналт тавьдаггүй гэсэн нь хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал байв.

Энэ талаар тус товчоонд ажиллаж байгаа НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн ажилтан Б.Энхтулга “Мал, мах ачиж яваа машинуудын тээшинд үзлэг хийгээд гарал үүслийн бичгийг шалгана. Бичиггүй бол буцаахаас гадна заримыг нь дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлдэг. Харин аймаг болон сумын хязгаарлалт байхгүй. Тухайн газрын мал эмнэлэг нь шалгаад “Эрүүл  мал, мах” гэсэн бичиг өгсөн бол саадгүйгээр нэвтрүүлж байгаа. Учир нь бичиг хийж өгөхгүй гэдэг нь асуудалтай гэсэн үг. Манай товчоонд мал эмнэлгийн ариутгалын гурван хүн, Налайх дүүргийн замын цагдаагаас нэг хүн, мэргэжлийн хяналтаас нэг хүн гэсэн таван хүн ажиллаж байна” гэж ярилаа. Малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор товчоодод аравдугаар сарын 21-нээс ариутгал, хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Тиймээс энэ хугацаанаас хойш хэдий тооны ямар зөрчил илэрсэн талаар тодруулахад “Ээлжээр ажиллаж байгаа тул зөрчлийн тоог мэдэхгүй” гэсэн хариултыг өгөв.

Товчоодын ерөнхий дүр зургаас үзэхэд нийслэлчүүд эрүүл мах идэж байгаа гэсэн баталгаа олдсонгүй. ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр халдвар бүртгэгдсэн аймаг, сумаас ямар ч мах нийслэл рүү орж ирэх ёсгүй гэсэн. Гэтэл бодит байдал дээр мал, мах ил ачсан машины гарал үүслийн бичгийг шалгахаас бус хаанаас ирж байгаад хяналт алга. Мөн ил ачиж яваагүй л бол машины тээшиндээ халдвартай бүсээс мах ачаад оруулах эрсдэл өндөр байгаа аж. Учир нь товчоодын байцаагч нар биднийг очих үеэр мал болоод мах ачаагүй  машины жолоочийн үнэмлэхийг шалгахаас бус тээшийг нь нэг ч удаа сөхөж харсангүй.

ЭРҮҮЛ МАХ ИДЭХ БИДНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Шүлхийн анхны голомт Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт гуравдугаар сард илэрснээс хойш 18 аймгийн 190 гаруй суманд бүртгэгдээд байна. Эдгээрээс Говь-Алтай аймагт 1957 оноос хойш, Увс аймагт 1964 оноос хойш анх удаа шүлхий өвчин бүртгэгдсэн төдийгүй ногоон бүс байсан Баянхонгор аймагт энэ жил хэд хэдэн голомт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээгүй аймаг үлдсэнгүй. Үүнээс гадна Африкийн орнуудаас гаралтай үхрийн арьс товруутах өвчин Монгол Улсад анх удаа бүртгэгдлээ.  Ийм өвчтэй малыг устгалд оруулах шаардлагатайн сацуу манай улсад үүнээс сэргийлэх вакцин байдаггүй. Тиймээс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хонины цэцэг өвчний вакциныг 5-10  дахин их тунгаар үхрийн вакцинжуулалтад хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргасан. Энэ дагуу МЭЕГ-аас туршилтаар үхрийг цэцгийн  вакцинаар вакцинжуулж эхэлжээ. Гэхдээ энэ нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй адил үр дүн сайн шийдвэр биш юм. Ийм ноцтой нөхцөл байдалд өвчлөлийг олон нийтэд нээлттэй мэдээлж, хорио цээртэй бүсээс мал, мах худалдаалахгүй байхад хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Гэтэл махны экспортоо зогсоосон Монгол Улс дотоодын махны чанар, аюулгүй байдалдаа яагаад ийм хайнга хандаж, 3.4 сая иргэнийхээ эрүүл мэндийг хөсөр хаясны учрыг бид олсонгүй.

Өвчлөл энэ жил яагаад ийм их тархсан тухай Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл  мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг “Шүлхий өвчний голомтыг тодорхойлж, хөл хорио тогтоож, хариу арга хэмжээг шуурхай авах нь чухал. Гэвч  хорио цээрийн бүсээс санаатай болон санамсаргүйгээр малаа худалдах, нүүх, тээврийн хэрэгслээр зорчих, отор хийснээс болж голомтот бүсээс халдвар бусад аймаг, сум руу тархсан.  Хөдөлгөөн хийсэн  малчид, бизнес эрхлэгчдэд холбогдох байгууллагуудаас шалгалт явуулж байна. Учир нь мал эмнэлгийн газрын зөвшөөрөлгүйгээр хорио цээрийн бүсээс малын худалдаа хийж, бүс нутгийн аюулгүй байдалд халдсан. Мал, хүний хөлөөр шүлхийн вирус тархдаг учир бид хөдөлгөөнийг хумихыг хичээж байгаа ч бүрэн дүүрэн хянаж чадахгүй байна” гэж ярьсан юм.Түүний ярианаас үзэхэд малын бичиггүйгээр хорио цээртэй, халдварт өвчний голомтот бүсээс мах худалдаалах,борлуулах өндөр эрсдэл дунд бид амьдарч байна.

ХХААХҮЯ-наас “Махны үнийг бууруулах нь бидний зорилго биш. Тэнцвэртэй, тогтвортой, чанар аюулгүй байдал хангасан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь бидний үндсэн зорилго” гэж мэдээлсэн. Тэгвэл  товчоод дахь хяналт шалгалтаа сайжруулаагүйгээс аюулгүй байдал хангасан, эрүүл махаар иргэдээ хангах зорилгодоо хүрэхээс хэдийнэ өнгөрсөн болохыг сануулъя. Эцэст нь Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?.

 

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.