Омиркон хувилбарын талаар дэлхий нийтээр болгоомжилж байгаа ч өөдрөг байх хэд хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээрт, Өмнөд Африкт шинэ эмгэг төрүүлэгчдийг илрүүлэх маш сайн систем, сайн тоноглогдсон лабораторитой учир Omicron-ыг маш хурдан илрүүлэх боломжтой болсон нь хязгаарлалтын арга хэмжээ бараг л хийгдсэн гэсэн үг юм. Мэдээж бас цаг хугацаанд нь танилцуулсан.
Хоёрдугаарт, одоо байгаа вакцинууд шинэ хувилбарын халдварын эсрэг тийм ч үр дүнтэй биш байлаа ч /Гэхдээ энэ нь одоогоор нотлогдоогүй хэвээр байгаа/ халдвар хүндрэх, нас баралтын эсрэг дархлааны хамгаалалт өндөр хэвээр байна. Мөн Pfizer-ийн төлөөлөгчид 100 хоногийн дотор шинэ хувилбарт тохируулсан эхний багцыг нийлүүлнэ гэж амлаад байна. Мөн ОХУ 45 хногийн дотор Спутник V-г Омирконд зориулан өөрчилнө гэжээ.
Гуравдугаарт, урьдчилсан мэдээллээр Omicron-аас үүдэлтэй өвчин нь Delta-ийн халдвараас хамаагүй хөнгөн өвчилдөг болох нь тогтоогджээ.
Өмнөд Африкийн эмч нараас иш татан Ройтерс агентлагийн мэдээлснээр, өвчтөнүүдийн гомдол нь ихэвчлэн ядрах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэгтэй холбоотой байдаг. Вирусын шинэ хувилбараар халдварласан өвчтөнүүдийн аль нь ч амт, үнэр алдагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Гэхдээ хамгийн гол нь шинэ коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом буурсангүй. Энэ нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэсэн үг юм.
Ямар ч тохиолдолд одоогоор өвчтөнүүдийг ихэвчлэн гэрээр эмчилж болно. Гэсэн хэдий ч Өмнөд Африкт халдварын ихэнх тохиолдол 40-өөс доош насныханд бүртгэгдсэн бөгөөд тэд ерөнхийдөө Ковид-19-ийг ахмад настнуудаас илүү тэсвэрлэдэг.
Эх сурвалж: ВВС