Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт боллоо. Тус хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцсэн байна.
УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдон ажиллахаар болжээ. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа маргааш албан ёсоор хүлээн авах аж.